2023.06.09
Эрчим хүч

Ж.Батсуурь: Зүүн бүсийн дулааны эрчим хүчний хүсэлт шаардлагыг бүрэн хангахад хэдий хэр хугацаа шаардагдах вэ?

УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

Цахилгаан эрчим хүч болон дулааны эрчим хүчний тухай асуудал бидний өмнө тулгамдаж буй томоохон асуудал юм. Дорнод аймгийн цахилгаан эрчим хүчийг 50 мбт-аар өргөтгөж байгаа. Өргөтгөөд ашиглалтад авна гэж байхад, үйлдвэрлэх хүчин чадлаас давсан хэрэглээний хүсэлт байна шүү дээ. Үүнийг хэрхэн даван туулах вэ?

Тухайлбал, Зүүн бүс нутагт 5 тэрбум орчим тонн эрчим хүчний түүхий нүүрс хилээр гаргах гэж байна. Цахилгааны эрчим хүч үйлдвэрлэх том станц барьж болдоггүй юм уу. Монголын эрчим хүчний бодлогод энэ талаар судалсан зүйл байна уу.

Нүүрсний том орд газруудад  цахилгаан үйлдвэрлэх станц байгуулах боломжийн талаарх судалгаа бий юу. Нэг ёсондоо, газар дээр нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэчихвэл Зүүн бүс нутаг аа хангаад, илүүг нь экспортлох боломжтой харагдах юм. Зүүн бүсийн дулааны эрчим хүчний хүсэлт шаардлагыг бүрэн хангахад хэдий хэр хугацаа шаардагдах вэ?

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ