2023.06.09
Эдийн засаг, Худалдаа
Т.Энхтүвшин: Аймгуудыг эдийн засгийн хувьд бие даалгахад анхаарч, бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
НӨАТ-ыг тогтвортой барих болон инфляцыг өсгөхгүй байх тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна. Цалин тэтгэвэр нэмээд эргээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр эргээд л цалин хөлс нэмэх асуудал үүснэ. Үүн дээр ямар арга хэмжээ зохион байгуулж ажиллах вэ.
Цаашид төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудал, ахмадын тэтгэврийн асуудлыг УИХ дээр хэлэлцдэггүй баймаар байна. Ялангуяа цалин хөлсний тухай асуудлыг төрийн албаны тухай хуульдаа хийгээд, жил бүрийн инфляцтай нь тооцоод Үндэсний статистикийн газрын гаргасан тооцоолол дээр үндэслэн нэмэх нь зүйтэй. Тэтгэврийг ч мөн нийгмийн даатгалын тухай багц хууль дээр тухайн жилийн инфляцтай нь уялдуулж тухай бүр нэмнэ гэдэг заалтуудыг оруулаад автоматаар нэмдэг тогтолцоог цаашид бий болгох уу.
УИХ дээр хүн бүр цалин нэмэх ёстой гэж ярьдаг. Ийм баймааргүй байна. Гагцхүү мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаан дээр үндэслэн, мэргэжлийн байгууллага нь цалин тэтгэврийг нэмэх эсэх нь зүйтэй. Үүн дээр хариулт өгнө үү.
1,6 их наяд төгрөг уул уурхайгаас л гарч байгаа мөнгө шүү дээ. Тийм учир уул уурхайн бүс нутгийн аймгуудыг сайтар дэмжиж ажиллах нь зүйтэй. Дорноговь аймаг дээр 2023 онд 8,7 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Төсвийн тодотголоор 16 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Аймаг орон нутагт хийх зүйл их байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, өөрсдийнх нь дэвшүүлсэн зорилт гэх мэт.
Бие даасан аймгуудыг дэмжих, аймгуудыг бие даалгах, орлого олох боломж нөхцөлөөр хангана гэж ярьдаг. Жаахан мөнгө олоод ирэхээр нь улсын төвлөрсөн төсөв рүү татдаг. Энэ нь урам зоригийг мохоохын сацуу орлого төвлөрүүлэх боломжийг хааж байна.
Тиймээс Дорноговь аймагт нэмсэн орлогыг харж үзэх боломж байна уу. Үүн дээр тодорхой хариул өгнө үү.
Түүний асуултад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03