Улаанчулуут дахь бичиг баримтын зөрчилтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэж байна
2023.06.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Улаанчулуут дахь бичиг баримтын зөрчилтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэж байна

УБЕГ-ын харьяа Улсын бүртгэлийн нэгдсэн архивын хамт олон “Улаанчулуут” дахь иргэдтэй уулзаж бичиг баримтгүй болон бичиг баримтын зөрчилтэй иргэдийн мэдээллийн шалтгааныг тодруулан ажиллалаа.

Энэ үеэр 1981 онд олгосон иргэний улаан паспортоос хойш огт иргэний үнэмлэх аваагүй, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, эцэг, эх, төрсөн он, регистрийн дугаарын зөрчилтэй, бичиг баримтгүйгээс нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаагүй, нас тогтоолгохоор шүүхийн байгууллагад хандсан боловч тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй шалтгаанаар шүүхээр насаа тогтоолгож чадахгүй байгаа зэрэг 47 иргэний мэдээллийг тэмдэглэн авав.

Ингээд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шалгалт хийн зөрчлийг арилгахаар УБЕГ-ын Хяналт шалгалтын газар болон Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй тус тус хамтран ажиллаж байна.

Мөн ШШГЕГ-ын харьяа дүгээр хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон хаалттай хорих ангиудтай хамтран ажиллаж тус газарт ял эдэлж буй иргэдийн мэдээллийг шалгаж зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ