МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНСУ-ын эмч нарын баг хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийлээ
2023.06.10
Орон нутгийн хөгжил

БНСУ-ын эмч нарын баг хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийлээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр БНСУ-аас 18 эмч бүхий баг хүрэлцэн ирж тус дүүргийн амьдралын боломж нөхцөл тааруу хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийж, эмчилж байна.

Эмч нарын баг 14 хоногийн хугацаатай ажиллах юм. БНСУ-ын Грийн эмнэлэг, RHP компани болон дүүргийн маань хүүхдүүд, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлж буй нийт хүмүүс, байгууллагад УИХ-ын гишүүн П.Анужин талархал илэрхийллээ.

undefined

МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний хүрээнд Солонгосын Үндэсний асамблейн дэд дарга Ким Ён Жү тус хөдөлгөөнийг дэмжин ажиллаж буй бөгөөд цаашид тус дүүргийн эмч нарыг суралцуулах чадавхижуулах тал дээр хамтран ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ