Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулна
2023.06.14
Эрүүл мэнд

Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 

А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусний халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд нэмж тусгахаар уг хуулийн төслийг боловсруулжээ.

Тиймээс Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ