2023.06.15
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна
НББХ-ны /2023,06,15/-ны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Г.Амартүвшин, Т.Аубакир, Д.Батлут, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Т.Энхтүвшин нарын хүсэлтийн дагуу зохион байгуулах Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулах тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэв.
Хяналтын сонсголын гол агуулга нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1-д заасан хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрх, 7.3-д заасан хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал хувийн орон зайгаа хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах тухай байх юм.
Дээрх асуудлыг хэлэлцээд, Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 60.0 хувийн саналаар хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа. Тогтоолоор, хяналтын сонсгол явуулах хугацааг 2023 оны 07 сарын 03-ны өдрөөр товлож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмааг сонгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ШИНЭ МЭДЭЭ
П.Анужин: ХНХЯ ажлаа хий, хуулиа оруулж ир
2023.10.06
“Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа
2023.08.24