МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.15
Улстөр

П.Анужин: Жендерийн тухай хууль батлагдсан хэдий ч хэрэгжилт хангалтгүй байна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн П.Анужин:

Дэлхийн бүхий л улс орон, НҮБ-ын гишүүн орнууд нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн “тогтвортой хөгжил 2030” гэдэг зүйлийг баталсан. Үүний гол концефц нь хүйсийн тэнцвэртэй байдал нь хөгжлийн суурь юм гэдэг үзэл баримтлал. Энэхүү тэнцвэртэй байдлыг хангах үүргийг Дэлхийн бүхий л улс орнууд хүлээсэн байдаг юм байна.

НББХ-ны хуралдаан дээр Монгол Улсын ОУ-тай хийсэн олон талт гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилт, үр дүнг бид ярилцсан. Аливаа улс орны өмнө, ялангуяа олон улсын тавцанд үүргээ хүлээхдээ хэрэгжүүлэх механизмаа ойлгодог байх хэрэгтэй.

Олон улсын тавцанд амласандаа хүрдэг, түүнийхээ төлөө хичээдэг, зүтгэдэг байх хэрэгтэй. Энэ нь Монгол Улсын нэр төрийн асуудал. Монгол Улс жендерийн хувьд харьцангуй дэвшилтэт үзэлтэй орон хэмээн боддог. Статистик харвал хангалтгүй. Олон улсын дунджаас гол хавьд нь явж байгаа.

Монгол Улс Жендерийн тэгш байдлын тухай хуулийг 2011 онд баталсан. Энэ хууль батлагдсан хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байна. УИХ-ын дарга манлайлал үзүүлж, тус хуулийг УИХ-аар баталчихсан л юм бол түүнийгээ хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Бид өнөөдөр зөвхөн эмэгтэйчүүдийн асуудлыг яриагүй. Гагцхүү УИХ-аар батлагдсан хууль, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийн талаар жендерийн асуудлыг тойрч ярьж байна.

Хүйсийн тэнцвэртэй байдал хөгжлийн гол тулгуур болж буйн учир нь, эр, эм хүмүүсийн хүйсийн зөв зохистой харилцаа нь хүн, гэр бүл, нийгэм, улс төрийн харилцаа дээр тогтвортой байж гэмээ нь хөгжил өөрөө олон талт бодлогыг хангаснаар зөв явдаг гэсэн энгийн концефц юм.

Бид эмэгтэй хүмүүсийн асуудлыг өнөөдөр шинээр оруулж ирж байгаа төсөл дээр нь хэрэгжих хугацааг нь хойшлуулаад л оруулаад ирж. Энэ хугацааг тайлбарлаж өгнө үү. Хойшлуулж буй үндэслэл нь яг юу вэ?

Түүний асуултад, ТББХ-ны дарга Н.Энхболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ