2023.06.16
Орон нутгийн хөгжил
Баянзүрх дүүрэг “Донор дүүрэг” болсноо зарлав
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Австрийн эмч, дархлаа судлаач, Нобелийн шагналт Карл Ландштейнерийн төрсөн өдөр зургадугаар сарын 14-нийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон 2004 оноос тэмдэглэж ирсэн.
Энэ өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүрэг албан ёсоор "ДОНОР ДҮҮРЭГ" болсноо зарлалаа. Ингэснээр тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч дүүрэг болох уриалгыг гаргав. Энэ нь бусад дүүрэг болон орон нутгуудаас анхдагч нь болж байгаа юм.
Энэхүү санаачлагаар Баянзүрх дүүргийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, ард иргэд, оюутан залуучуудыг иргэний үүрэг, нийгмийн хариуцлагаа биелүүлэн, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөөх хүмүүнлэгийн үйлсэд нэгдэхийг уриалж буй.
Тус дүүргийн ИТХ, ЗДТГ болон Улаан загалмайн холбоо хамтран 2023 оны 3 дугаар сараас эхлэн олон нийт рүү чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Нэг хүний өгсөн цусаар гурван хүний амь насыг авардаг.
Тодруулбал шаардлага хангасан цуснаас улаан эс, ялтаст эс, сийвэнг ялгаж авч 3 бүтээгдэхүүн үйлдвэрлэж шаардлагатай өвчтөнд цус сэлбэх боломж бүрдүүлдэг.
ШИНЭ МЭДЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
2023.12.30
Б.Гансүх багшийн нэрэмжит талбайтай боллоо
2023.11.17
БЗД-ийн 11-р хороонд хоёр төсөл хэрэгжүүлнэ
2023.06.19