2023.06.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
П.Анужин: Тэтгэврийн зөрүүг арилгаж, төлснийхөө хирээр тэтгэвэр авдаг шударга зарчмыг хэрэгжүүлнэ
УИХ-ын гишүүн НББХ-ны дарга П.Анужин Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа.
Тэрээр дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Олон жил хүлээгдсэн, гацсан, Тэтгэврийн хууль, Хувийн нэмэлт тэтгэврийн хууль зэрэг 5 хуулиа хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулахын төлөө ажиллаж байна. Ахицтай шүү манайхан. Тэтгэврийн зөрүүг арилгаж, төлснийхээ хирээр тэтгэвэр авдаг шударга зарчмыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болсон Итгэлцүүрийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгөө Улсын төсвийн тодотголоор шийдүүлээд авсан. Тэтгэвэр нэмэгдэнэ. Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгоно. Тэтгэврийн хуулиа ойлгож, дэмжээрэй. Тэтгэвэр үнэ цэнтэй болно.
ШИНЭ МЭДЭЭ
П.Анужин: ХНХЯ ажлаа хий, хуулиа оруулж ир
2023.10.06
“Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа
2023.08.24