2023.06.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хорооны ээлжит бус чуулган амжилттай зохион байгуулагдлаа

Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хорооны ээлжит бус чуулган 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.Чуулганыг нээж Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга , Улаан загалмайн хорооны тэргүүн Б.Энхболд нээж чуулганд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд амжилт хүслээ.

Чуулганаар:

1. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Стратеги- 2030 төлөвлөгөө
2. Монголын улаан загалмай нийгэмлэгийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ажлын хэсгийн санал
3. Монголын улаан загалмай нийгэмлэгийн энгийн гишүүнчлэлийн хураамж төлөлтийн хэмжээг тогтоох
4. Үндэсний чуулганы төлөөлөгч сонгох гэсэн саналуудыг хэлэлцлээ.
Хүмүүнлэгийн үйлсийг цаг ямагт чин сэтгэлээсээ дэмжин ажилладаг чуулганы төлөөлөгч ,Удирдах зөвлөлийн гишүүд , санхүүгийн хорооны төлөөлөл анхан шатны хороодын төлөөлөл, гишүүн байгууллага, сайн дурын идэвхтнүүдийн төлөөлөл, ивээн тэтгэгч , хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүддээ баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ