БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр түгжрэл бууруулах асуудлаар Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
2023.06.19
Гадаад харилцаа

БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр түгжрэл бууруулах асуудлаар Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Баянзүрх дүүрэгт урт болон дунд хугацаанд хэрэгжих ажлуудыг “Хөгжлийн зураглал-2030” бодлогыг баримт бичигт тусгаж өгсөн.

Уг баримт бичигт түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хэд хэдэн томоохон төслүүдийг оруулж өгсөн талаар БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр онцоллоо.

Тэгвэл дээрх асуудлын хүрээнд тэрээр Дэлхийн банкны төлөөллүүдтэй уулзаж авто замын сүлжээг өргөтгөх, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах чиглэлд Баянзүрх дүүрэгт хэрэгжих боломжтой төслүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Дэлхийн банкны зүгээс "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн хүрээнд замуудын нарийвчилсан зураг боловсруулах ажилд орсон бөгөөд Баянзүрх дүүргээс мэдээлсэн саналыг ажилдаа тусгаж хамтран, үр дүнтэй ажиллахаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ