УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.20/ хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Их Хурлын гишүүнийхээ хувиар үг хэлье. УИХ дахь авлигын эсрэг бүлэгт хэдэн гишүүн байдаг. Бүгд чиглэл, чиглэлдээ идэвтэй ажиллаж буй. Өнөөдөр Засгийн газрын хөтөлбөр орж ирж байна. Засгийн газрын хуралдаанаар байр сууриа илэрхийлээгүй. Яагаад гэвэл энд маш олон асуудлыг тусгачихсан байгаа.
Гишүүд авлигын индексийг бууруулах асуудал дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хууль зүйн сайд "Трансперенси Интернешнл"-ийн үзүүлэлтийг хараад, зөндөө ажилласан. Үүн дээр бүтэц, зохион байгуулалтын хувьд анхаарах асуудлууд байна гэж буй.
Бид яриад байгаа боловч индекс хойшлоод байна. Энэ хөтөлбөрийг батлах гээд явж байх үед шийдэх ёстой хамгийн чухал зүйл нь улс төрийн намын асуудал шүү. Хөтөлбөр орж ирэхээс өмнө Сонгуулийн хуулиа шийдсэн. Зарим асуудлыг сонгуулийн хуульд тусгасан. Гэхдээ дахиад анхаарах зүйл бий. Энэ УИХ авлигатай тэмцэх хөтөлбөрт нэлээн онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй.
Хууль зүйн сайд намын бүлэг, Засгийн газарт танилцуулсан асуудлаа УИХ, байнгын хорооноос гадна Ардчилсан намын бүлэг болон бусад улсууддаа танилцуулмаар байна. Эдийн засгийн үзүүлэлтүүд их чухал юм билээ. Ганц Хууль зүйн яам шударга ёс гэж хариуцдаг бус эдийн засгийн асуудлаа Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамтайгаа нэгдэх хэрэгтэй. Энэ удаагийн Их Хурлын хамгийн гол шийдэх асуудал бол төрийн болон орон нутгийн өмчийн асуудал байгаа шүү.