Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаалаа
2023.06.22
Гадаад харилцаа

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаалаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн /2023.06.22/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу хуулийн төслийг санаачлагчид буцаахаар шийдвэрлэлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ