МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ
2023.06.22

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Хуулийн төслийг Байнгын хорооны хорооны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж ажиллажээ. Ажлын хэсэг хуулийн төслүүдийг нэгтгэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд суурилсан бөгөөд зарчмын зөрүүтэй 3, найруулгын 1 багц санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 2 саналыг бэлтгэжээ.

ШИНЭ МЭДЭЭ