МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Г.Мөнхцэцэг: Г.Дамдинням гишүүн та хуулийнхаа зүйл заалт бүрийг судалж байж нийгэм рүү гал тавих хэрэгтэй!

УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Боловсролын ерөнхий хуулийг дагаад хэтэрхий улс төржилт яваад байна. Бид энэхүү хуулийг 3 жил орчим хэлэлцэж маш олон хуулийн ажлын хэсэг хуралдсан. Энэ мэтчлэн өчнөөн жил ажилласан хөдөлмөрөө үнэ цэнэгүй болгож буйд харамсаж байна. Тэр дундаа Г.Дамдинням гишүүнийг хэтэрхий цөмөрсөн тоглолт хийгээд байна гэж харж байна. Таныг ажлын хэсгийг зүтгэлтэйгээр ахлаад явж буйг хэн хүнгүй харж, ойлгож байгаа. Гэтэл хууль эцэслэн батлагдаагүй байхад мэдэгдэл хийж, нийгмийг хуваан талцуулах шаардлага байсан уу?

Энэ хуульд англи хэл заах заахгүйн тухай ямар нэгэн байдлаар Байнгын хорооноос санал дүгнэлт гаргаад, санал хураалгасан зүйл байхгүй. Г.Дамдинням гишүүн та хуулийнхаа зүйл заалт бүрийг судалж байж нийгэм рүү гал тавих хэрэгтэй. Бид эх орныхоо ирээдүйг энэ хуулиар боомилсон зүйл огт байхгүй. Үүнийг албан ёсоор хэлэх нь зөв.

ШИНЭ МЭДЭЭ