2023.06.26
Эрүүл мэнд
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулах газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгууллаа.
Тус санамж бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа нар гарын үсэг зуран баталж, уг хоёр байгууллагын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд, П.Мөнхжаргал болон бусад холбогдох албан тушаалтнууд байлцав.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь төрийн өөрийн өмчийг гэрээгээр эзэмшиж буй эрүүл мэндийн салбарын төрийн өмчит байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх, эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах тал дээр хамтын ажиллагааг хэрэгжүүлэх юм.