Ишцэдэн

Цэрэнхүү

Албан тушаал
Австри Клагенфурт Альтернатив эмчилгээний Тѳвийн захирал, УАУ-ны Хүндэт профессор
Мэргэжил
Судлаач, шинжээч
Салбар
Эрүүл мэнд
Туршлага
40 жил
И.Цэрэнхүү: Иргэд нийгмийн олон асуудлаас үүдэлтэй, сэтгэлийн хямралд өртөж байна
2023.06.26
Эрүүл мэнд

И.Цэрэнхүү: Иргэд нийгмийн олон асуудлаас үүдэлтэй, сэтгэлийн хямралд өртөж байна

И.Цэрэнхүү судлаач иргэдтэйгээ нүүр тулсан ээлжит уулзалтаа зохион байгууллаа. Тэрээр энэхүү уулзалтынхаа талаар дараах мэдээллийг хүргэж байна.

Өмнө нь энэ уулзалтад орж байсан хүмүүс үр дүнгээ хуваалцсан бөгөөд мөн хөдөө орон нутгийн иргэд их ирж, зөвлөгөө авлаа. Иргэд "Эрдэнийн үрэл"-ийн үр дүн гарч байгаа талаар ярьлаа. Түүнчлэн уулзалтад оролцсон иргэд жороо бичүүлж авлаа.

Нүүр тулсан уулзалт их үр дүнтэй. Канад улсын хувьд цахимаар уулзалт хийж, иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү турхлагаараа томоохон шагнал авсан_ дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарт энэ туршлага нэвтэрч байна.

Сум орон нутгаас хэд хэдэн хүний зовуурийг цаасан дээр бичээд ирж байгаа хүмүүс байна. Үүнийг би буруутгадаггүй. Тархи, мэдрэлийн асуудалтай хүмүүс нэлээн ирлээ. Иргэд нийгмийн хямралаас үүдэлтэй, сэтгэлийн хямралд өртөж байна. Энэ нь олон удаа давтагдвал эмгэгшинэ. Нүүрний мэдрэл үрэвссэн болон нервийн асуудалтай хүн ирлээ. Харшил, тууралттай иргэд мөн л их ирж байна. Иргэдийн хувьд онлайнаар та наймдугаар сард Монголд ирнэ гэсэн үнэн үү гэж тодрууллаа. Миний хувьд Монголдоо наймдугаар сарын сүүлээр очиж, иргэдтэйгээ уулзахаар төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ