МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.27

Ж.Сүхбаатар: Хуульд “хөндлөнгөөс оролцох” гэдэг нэр томъёог оруулсныг эргэж харах нь зүйтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.27/ хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Ш.Раднаасэд гишүүний хэлж байгаа нь зөв. Төсөл нь бараг дээр сонсогдож байна. Хөндлөнгөөс оролцоно гэдэг чинь буруу үг. Хууль бусаар нөлөөөлж хөндлөнгөөс оролцох тухай байна уу гэхээс ийм утга нь буруу. Орно шүү дээ. Их Хурлын гишүүд чинь хууль зөрчөөгүй л бол хууль тогтоогчийнхоо хувьд юм ярина.

Бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа учраас хууль ёсны дагуу оролцдог. Тэгэхээр үүн дээр хэл найруулгын хувьд анхаарах хэрэгтэй. Хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлөхийг л хориглодог. Хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэчихээр үзэмжээрээ нэг байгууллага нь хөндлөнгөөс оролцоод байна гэж болохгүй шүү дээ. Их Хурлын гишүүний үйл ажиллагааг тэд нар тодорхойлохгүй.

Хууль зөрчсөн бол ёс зүй болон хуулиараа хариуцлага хүлээдэг нь тусдаа бий. Жишээлбэл Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод яваад байгаа зүйл байхгүй шүү дээ. Цаашдаа Монгол Улсын Их Хурлын гишүүд хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлнэ гэж байгаа. Хянан шалгах чиг үүргийн хүрээнд байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож л таараа. Гол нь хууль бус, ёс зүйгүй үйлдэл хийж оролцож болохгүй гэдэг хүрээ хязгаартай.

ШИНЭ МЭДЭЭ