МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үнийн өсөлт, инфляцтай уялдуулан тэтгэврийг жил бүр нэмэгдүүлнэ
2023.06.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Үнийн өсөлт, инфляцтай уялдуулан тэтгэврийг жил бүр нэмэгдүүлнэ

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Нийгмийн бодлогын байнгын хороо хийлээ.

28 жилийн дараа хэлэлцэгдэж буй энэхүү багц хуулиар:

  • Хувиарлалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжих тогтолцооны суурь өөрчлөлт хийгдэнэ.
  • Нэрийн дансандаа мөнгөн хуримтлалтай болж, түүнийгээ ипотек, боловсрол, эрүүл мэндээ зарцуулах боломж нээгдэнэ.
  • Төлсөн хувь хэмжээгээрээ үр шимээ хүртдэг шударга тогтолцоо бүрдэнэ.
  • Иргэдийн дунд ихээхэн гомдол дагуулдаг, тэтгэвэрийг шударга бусаар тэгшитгэсэн байдлыг арилгана.
  • Үнийн өсөлт, инфляцитай уялдуулан тэтгэвэрийг жил бүр нэмэгдүүлнэ.
  • Тухайн үеийн цалингийн үнэ цэнийг өнөөгийн үнэ цэнэд хөрвүүлэн тооцдог иигэлцүүрийг жил бүр шинэчилнэ.
  • Хувийн нэмэлт тэтгэвэрийн тогтолцоотой болно.
  • Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгоно. Нэг удаа тэтгэвэрийг шинэчлэн тогтооно.

ШИНЭ МЭДЭЭ