2023.06.29

Б.Энхбаяр: Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах заалт нь Зөвшөөрлийн тухай хуулийг зөрчиж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Засгийн газраас санаачилсан болон Н.Учрал нарын гишүүдээс санаачилсан хуулийн төслийг нэгтгэж байгаа шүү дээ. Нэг хуулийн төсөл санаачлагч үг хэлчихлээ. Энэ бол хуулийн цаашдын хувь заяанд нөлөөлөх байх гэж бодож байна.

Хуульд бусад гэсэн баахан шаардлага тавьчихсан байна. Үүнийгээ янзалж байгаа юу гэсэн бүгдийг нь засчихсан байгаа гээд танхимд хэлсэн. Би хуулийн өргөн барьсан төсөл, санал хураалгаж буй саналын томъёолол хоёрыг тулгаж хараад уншаад яваад байгаа юм. Одоо бидний санал хураах гэж байгаа 17-дугаар зүйлийн 17-д нэмж хасаж байгаа томъёоллыг уншсан.

Хасагдаж байгаа дотор тэр бусад гэсэн чинь алга байна. Өөрөөр хэлбэл бусад гэдэг чинь үлдчихсэн байна. Жишээлбэл 17.1.7 хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг дараах баримт бичгийн хамт хороонд хүргүүлнэ. 17.1.7 бусад баримт бичиг.

Санал хурааж дэмжих гэж байгаа 17.1.15 хамгийн сүүлийн өгүүлбэрийг та бүхэн уншаарай. Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд тавих нөхцөл шаардлага, тогтоосон журмыг хороо батална гэсэн. Энэ зөвшөөрлийн хуулийн концевцтой нийцэхгүй байна. Бид зөвшөөрлийн хуулиар ямар концевц гаргасан гэхээр тусгай зөвшөөрөл олгохдоо хүнээс шаардаж байгаа шаардлагууд, бичиг баримтууд зөвхөн зөвшөөрлийн хуульд бичнэ. Зөвшөөрлийн хуульд бичигдээгүй ямар нэг, хэн нэгэн даргын баталсан журмаар нэмэлт бичиг баримт шаарддаг, хэм хэмжээ тогтоодог, шаардлага тавьдаг бүх зүйлийг Зөвшөөрлийн хуулиар цуцалсан.

Гэтэл энэ хуулийн концевцоор 17.1.15-ыг санал хураалтаар дэмжвэл энэ хуульд зааснаас нэмэлт шаардлагыг хороо батална гэдэг заалтыг бид нар батлах гэж байна. Хороо ямар нэмэлт шаардлага тавих вэ гэдгээ өөрөө мэдэх гэж буй. Хороо ямар нэмэлт шаардлага тавьж байгаад хүний юмыг цуцлах боломжийг бүрдүүлэх гэж байна вэ? Бид ийм хууль зүйн техниктэй 20 жил явсан учраас хуулиас гадуур тэр хороо, агентлагийн дарга, сайд гэсэн хүмүүс хуулийн дээр гарч авлигажсан юм.

Хүнээс нэмэлт бичиг баримт шаардаж хүндрүүлдэг, удаадаг авлигажсан төртэй болсон юм. Бид дийлэхээ больсон учраас зөвхөн хуульд заасан үндэслэлээр иргэдээс бичиг баримт шаардъя. Хуульд заасан хугацаанд нь шийддэг байя гэсэн.

ШИНЭ МЭДЭЭ