2023.06.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ж.Батжаргал: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг илүү боловсронгуй болгоод хэлэлцэх
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Уламжлалт харилцаагаараа л яриад байна. Нийгмийн даатгалын ерөнхий шимтгэлийнхээ асуудлыг нэмэлт тэтгэврийн тухай хуультайгаа хольж ойлгон асуудал үүсгээд байгаа нь сонин байна. Энэ бол шинэ хууль. Үүн дээр бодохоор зүйлс цөөнгүй бий. Ажлын хэсэг дотроо ч гэсэн ерөнхий ойлголтынхоо түвшинд тодорхой болж чадахгүй зөрүүтэй санал ганц нэг зүйл дээр байна.
Монгол хүн ам цөөнтэй. Нэмэлт тэтгэврийн сан бүрдүүлэхэд эхний гараан дээр хэдий хэмжээний хүн хамрагдах уу гэдэг нь хязгаартай. Тийм учир тус сан дээр эхний удаад төвлөрөх хөрөнгийн хэмжээг баримжаалахад нэлээн төвөгтэй. Дан ганц тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхэлнэ гээд заачихаар хөрөнгө нь хэрхэн босож, эргэлддэг бол гэхчлэн ерөнхий түвшиндээ нарийсгаж харахаар зүйлс олон бий.
Анх сан босгоход аж ахуйн хувь хэмжээ яриад байгаа нь нарийндаа уг байгуулсан санг эрхэлж буй компани үүнийгээ эдийн засгийн үр өгөөжийг нь дээшлүүлэх гээд эргэлтэд оруулаад явчихгүй биз. Зайлшгүй хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх учир, тусгайлсан зохицуулалт хийх нь эхний гарааны үед илүүц юм гэдэг зарчим дээр явсан. Үүнийг тал бүрээсээ зөв ойлгох хэрэгтэй.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25
ХҮДЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19