МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.30
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Идэрбат: Малын шилжилт хөдөлгөөнөө хэрхэн зохицуулах вэ

УИХ-ын чуулганы /202306,30/-ны өдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Бэлчээрийн даац хэтэрсэн. Малчидтай очоод уулзахаар жишээ нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жамбалжамц гэдэг малчин малын мах үнэгүй болсон учраас малын тоог шүтэж амьдарч байна. 2 сая төгрөгтэй болохын тулд хорин хонийг 2 жил хариулж байна. Баянхутаг сумын Чинзориг малчин төр засгаас экспортын асуудлыг тодорхой шийдэж өгөөч. Нэг удаагийн шуурганаар 200-300 адуугаа үхүүлмээргүй байна. Хэрвээ экспорт тодорхой бол явуулмаар байна гэсэн санал хэлж байна. Экспортыг нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийгдэж байна.

Малыг бүс болгож ангилсан. Үр дүн хэзээ гарах вэ? Малыг амьдаар нь ганц Замын Үүд дээр гаргаж байна. Цаашдаа үүнийг нэмэгдүүлж гаргах уу, гаргавал хаагуур гаргахаар төлөвлөж байна. Ахмад малын эмч нар замбараагүй шилжилт хөдөлгөөнтэй үүдэлтэй, малын халдварт өвчин их гарч байна гэж хэлж байна. Үүнийг яаж журамлах вэ. Отрын бүс нутгаа хэрхэн цэгцлэх вэ. Малын шилжилт хөдөлгөөнөө хэрхэн зохицуулах вэ. Гадагшаа мах гаргахдаа үнэ ханш нь ямар байна. Дэлхийн жишгээр гаргаж чадаж байгаа юу, зөрүү нь ямар байна.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ