2023.06.30
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Г.Тэмүүлэн: Малын вакцины хүртээмжийг сайжруулахад анхаарах ямар асуудлууд байна вэ?
УИХ-ын чуулганы /202306,30/-ны өдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн: Г.Тэмүүлэн:
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирж байна. Үүнтэй холбогдуулан асуух зүйлс байна. Улс эх орны эдийн засгийн суурь болсон мал аж ахуйн салбарыг дэмжих тэтгэх цаашлаад малчин айл өрхийн эдийн засгийн үндэс болсон тус салбарт анхаарах нь чухал байна. Эм тариа, вакцины хангамж хүртээмжтэй холбоотой асуудал байна. 2021 оны намраас Зүүн аймгуудаас эхлүүлээд богийн мялзан, шүлхий, үхрийн арьс товруутах өвчин гэхчлэн их гарсан.
Үүнтэй холбогдуулан бид 2022, 2023 оны төсөв дээрээ санхүүжилтийг хангалттай тавьж өгсөн. Гаднаас авдаг эм тариа, хангамж хүртээмжийн асуудал маш муу байна. Тухайлбал, 20-30 хувьдаа хүрдэг, цаг хугацаандаа орж ирдэггүй нь малчдад хүндрэл учруулдаг.
Үүн дээр бид хариуцлагатай байж асуудал хаана байгааг анхаарах хэрэгтэй.
Био комбинатаа чадавхжуулах, өргөжүүлэх эргээд өргөтгөл хийгээд хүчин чадлыг нь нэмэгдүүлээд дотоодод шаардлагатай байгаа төлөвлөгөөт эм тариа, вакцинуудаа тогтмол нийлүүлдэг болох тухай асуудлыг сүүлийн хэдэн жил ярьж байна. Бид хэрэгцээтэй байгаа эм тариа, вакциныхаа хангамжийн асуудлыг гүйцэхгүй байна. Энэ асуудалд дээр ямар шийдэл гаргалгаа байна вэ?
Мал эмнэлгийн нэгж, мал үржлийн нэгжүүдийн цаашид хэрхэн чадавхжуулах вэ. Хэрхэн, яаж эдийн засгийн харилцаанд оруулах, төлбөр мөнгө нь хэрхэн хүрэлцээтэй байдаг болох вэ?
Түүний асуултад, ажлын хэсгийн гишүүн хариуллаа.