2023.07.03
Гадаад харилцаа
БНХАУ-ын Шандун муж дахь Төрийн өмчийн салбар хороотой уулзалт зохион байгуулав
БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт зохицуулах хороотой /SASAC/ харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ, "Барилгын хөгжлийн төв ТӨҮГ", "Шингэн түлш ачих байгууламж" ТӨҮГ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Шандун мужийн Төрийн өмчийн салбар хороотой 2023 оны 6 дугаар сарын 27-ний өдөр уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтын үр дүнд Монгол Улсын Орон нутгийн өмчийн газрын төлөөллийг Шандун муж дахь Төрийн өмчийн салбар хороотой хамтын ажиллагаа тогтоолгохоор тохиролцов.