2023.07.03
Эдийн засаг, Худалдаа
Т.Энхтүвшин: Засгийн газрын гадаад, дотоод өр нэмэгдэхэд юу нөлөөлсөн бэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.03/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
2021 оны зөвлөмжийн хэрэгжилт ямар байгаа вэ. 2022 оны зөвлөмжтэй 2021 оны зөвлөмж давтагдаж байна уу, учир шалтгаан нь юу байна. Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл өмнөх оноосоо 378,2 тэрбум төгрөгөөр, гадаад үнэт цаасны үлдэгдэл 1,2 ихнаяд төгрөгөөр өссөн байна. Энэ өр яагаад нэмэгдсэн бэ, шалтгаан нь юу вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03