МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.07.04
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Хөрөнгө оруулалтын тухай хууль бол хөгжлийн гол суурь

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2023.07.04/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан ЭЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг дараах байр суурийг илэрхийллээ. 

Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаад хөгжлийн бодлогын загвар, стратегиа сайн тодорхойлж, Төр хувийн хэвшлийн тухай хууль, Гадаадын банкны тухай хууль, Биржийн тухай хууль батлагдсан. Одоо Хөрөнгө оруулалтын тухай хууль одоо орж ирж байгаа нь хууль, эрх зүйн орчноо эрэмбэ дараалалтай сайн бүрдүүлж байна гэж харж байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль бол Хөгжлийн суурь хууль. Тиймээс зарчмын гол асуудлыг уг хуульдаа тусгасан гэж үзэж байна. Ажлын хэсэг гарна. Ажлын хэсэг хуулийг улам нарийвчлан сайжруулах боломжтой гэж зэж байна.

Засгийн газраас 2030 он гэхэд ДНБ-ыг 10,000 ам.долларт хүргэнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Үүнд хүрэхийн тулд эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хийх дэд бүтэц, боломж нь бий. Харин үгүйлэгдэж байгаа хөрөнгө, санхүүгийнэ асуудлаа хөрөнгө оруулагчдаас татах ёстой. Үүнийг эрх зүйн хувьд зөв зохицуулах нь Хөрөнгө оруулалтын хууль юм. Уг хууль маш тодорхой байх ёстой. 

Зарим гишүүдийн хэлж байгаачлан эрсдэл олон бий. Үүнээс хамгаалах чиглэлд хөрөнгө оруулалтын орчин, улс төрийн байдал, хууль тогтвортой байх нь нэн чухал. Хөрөнгө оруулагчдад шударга зохицуулат, шийдвэр л хэрэгтэй. Бид өмнөх алдаанаасаа суралцаад явах нь зүйтэй.

ШИНЭ МЭДЭЭ