МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.07.06
Зам, Тээвэр

Г.Ганболд: Гэрээгээ хийхдээ ТЭЗҮ дээрээ анхаарч ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: 

Холболтын төмөр замыг хийхнэ эдийн засгийн ач холбогдолтой. Үүнийг хийхгүйгээр үр дүнд хүрэхгүй. Их хурлын даргаас асууж байна. Нүүрсний хулгайн асуудлаас шалгалт хийгээд явж байхад ҮАБЗ-өөр нууцад хамруулж байгаад олон гэрээ хийсэн. Энэ нь нэг компанитай шууд гэрээ хийж байгаа зүйл биш, үүнээс болж өмнө нь гэрээ хийсэн компаниуд шалгагдаж,шорон оронд ороод явж байна. Гэтэл энэ тогтоолын 3,4 дахь заалтыг хараарай. Их хурал сонгон шалгаруулалт хийж байх шиг шийдвэр гарч байна. Энэ компанитай гэрээ хий, эндээс санхүүжүүл гэдгийг зааж өгч байна. Их хурлаас компанийн зааж өгч байна. Мөн нэг компанид жилд 20 сая тонн нүүрсний гэрээ хийхийг Их хурлын тогтоолоор зааж өгч байна. Ийм тогтоол гарах нь хэр оновчтой вэ. Өмнөх алдаагаа давтах вий.

Үүнийг УИХ-ын удирдлагуудаас тодруулж байна. Техник, эдийн засгийн үзүүлэлтээ сайн хийгээрэй. Өмнө нь Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ өнөөдрийг хүртэл монгол хэл дээр хийгдээгүй. Дотоодын хяналт тавьдаг аж ахуй нэгжүүд нь үүнээс болж хяналт тавьж чаддаггүй. Төсөл хэрэгжих явцад хүндрэл, бэрхшээл гарсан. Иймд гэрээгээ хийхдээ ТЭЗҮ дээрээ анхаарч, ажиллаарай.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ