2023.07.06
Зам, Тээвэр

Б.Дэлгэрсайхан: Ганц мод Гашуун сухайтын замыг яаралтай холбож байж нүүрсний экспорт нэмэгдэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. 

Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Энэ тогтоолын төслийг гишүүд ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Бидний хувьд өмнөд хөрштэйгөө ярьж тохирсон ажлаа хийж, амлалтдаа хүрдэггүй хаа хаанаа хохирол амссан. Харин саяын айлчлалаар ойлголцоод хүрсэн учраас цаг алдахгүй тогтоолын төслөө батлаад явсан нь дээр. Хууль зүйг сайд ярьлаа. Урьд хөршийн компани хувьд манайхаас илүү хохирол амссан. Манайх ч хохирол амсаад явж байна. ТЭЗҮ гээ яаралтай гаргаж, энэ ажлаа Засгийн газар шахаад явах байх. Ганц мод Гашуун сухайтын замыг яаралтай холбож байж нүүрсний экспорт нэмэгдэнэ.

Бидний хамгийн том алдаа бол манайхан хэлсэндээ хүрч хаа хаанаа хохиролгүй явах хэрэгтэй. Түүнчлэн нефтийн үйлдвэр баригдаж байгаа юу, үгүй юу гээд зарим гишүүд улс төр хийдэг. Энэ үйлдвэр баригдаад явж байна. Т.Энхтүвшин гишүүн бид хоёр байнга очиж үздэг. Саяхан хоолойн асуудал сарын өмнө эхэлсэн, ажил хэвийн үргэлжилж байна. Бид нефтийн яаралтай нефтийн үйлдвэртэй болох ёстой. Иймд гишүүд үүнтэй холбоотой худлаа PR хийхгүй байхыг хүсэж байна.

ШИНЭ МЭДЭЭ