МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.07.06
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Идэрбат: Эко парк болон Дарханы арьс ширний үйлдвэрийн төсөв, хөрөнгийн эх үүсвэр хаана байна?

УИХ-ын чуулганы /2023,07,06/-ны өдрийн хуралдаанаар   Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Зээлийн үр дүн тодорхой байх хэрэгтэй. Нэгдүгээрт, зээл маань хүнсний аюулгүй байдал, хот хөдөө, урт хугацааны хөгжил гэхчлэн олон зүйлүүдийг шингээн зээл батлах ажил явагдаж байна. ХАА-н салбарт тулгамдаад буй асуудлуудыг зээлийн хөрөнгөөр шийдэх боломж бий юу?

Зээлийг төсөлд бичсэнээр ХХААХҮЯ оруулж ирсэн юм уу, зээл өгөх гэж буй газар нь ингэж өгөх нь зүйтэй хэмээн үзсэн юм уу. ХАА-н салбарт тулгамдаж буй асуудал нь малын халдварт өвчин. Үүнээс шалтгаалаад мал, махны экспорт гэхчлэн олон зүйлс гацаж байна. Манай улс биокомбинаттай. Хэдэн төрлийн вакцин хийдэг ч, тэр нь хүрэлцдэггүй.

Унгарын ЗГ-аас хөнгөлөлттэй зээл аваад хийх гэсэн боловч, бүтэлгүйтсэн. Зээлийн хөрөнгөнөөс биокомбинатынхаа үйл ажиллагааг өргөжүүлээд, 70 сая малаа эрүүлжүүлэх ажлыг хийх боломж байхгүй юу? Үүнийг хийснээр эдийн засгийн үр өгөөж өндөр шүү дээ. Хэрэв үүгээр хийхгүй, Биокомбинат аа өргөжүүлнэ гэж үзэж байвал хөрөнгийн эх үүсвэр нь байна уу.

Байгаа бол хэчнээн төгрөг хаана тавигдах вэ? 70 сая малынхаа түүхийн эдийн эргэлтийг бид тооцож чадахгүй байна.

20 сая малынхаа арьсны түүхийн эдийн талыг нь боловсруулж байгаа ч энэ “худал” тоо. Дарханд нэг юм хийх гэсэн ч бүтэлгүйтсэн. Эко парк болон Дарханы арьс ширний үйлдвэрийн төсвийн эх үүсвэр хаана байна?

ШИНЭ МЭДЭЭ