Төрийн дээд одон, медаль, Засгийн газрын шагналаар шагнав
2023.07.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Төрийн дээд одон, медаль, Засгийн газрын шагналаар шагнав

Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр гардуулж, баяр хүргэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчдаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавьяаны одонгоор 8, Алтан гадас одонгоор 9, Цэргийн хүндэт медалиар 12, Хөдөлмөрийн хүндэт медалиар 8, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 4, Хүндэт хилчин хүндэт тэмдгээр 2, Цагдаагийн алдар хүндэт тэмдгээр 1, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичгээр 4, Соёлын яамны Хүндэт жуух бичгээр 1 нийт 55 албан хаагч шагнагдлаа. Шагнагдсан нийт албан хаагч нартаа ажлын амжилт хүсье!

ШИНЭ МЭДЭЭ