МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төв аймгийн түүх боть ном олны хүртээл боллоо
2023.07.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Төв аймгийн түүх боть ном олны хүртээл боллоо

Монгол төрийн гал голомт, Түшээт хан аймгийн түүхэн үргэлжлэл, Монгол улсын хөгжлийн төв бүс нутаг Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ТӨВ АЙМГИЙН ТҮҮХ боть ном их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Төв аймгийн нийтийн номын санд нээлтээ хийлээ.

Энэхүү бүтээл нь 3 ботиос бүрдсэн бөгөөд
- 1-р боть, Төв аймгийн түүх, шастир
- 2-р боть, "Зууныг бүтээсэн Төв аймагчууд" Богдхан уулын аймаг, Төв аймгийн 100 жилийн хөгжил, дэвшлийн түүх
- 3-р боть, "Зуунд алдаршсан алдартнууд" Төв сайхан нутгаас төрсөн алдартнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, ардын цолтнууд, хөдөлмөрийн хөдөлмөрийн баатар, гавьяатуудын танилцуулга) багтсан.

Түүхт ойн хүрээнд нээлтээ хийж буй энэхүү боть бүтээлийг туурвисан ерөнхий редактор академич С.Чулуун, зохиогч Г.Эрэгзэн, Л.Эрдэнэболд, Ч.Сосорбарам, Д.Энхцэцэг, С.Чулуун, Н.Хатанбаатар, редакцийн зөвлөл, ажлын хэсэгт талархал илэрхийллээ.


Түүхэн энэхүү бүтээлээс гадна Аймгийнхаа 100 жилийн ойд зориулж  зохиолчид, эрдэмтэн, судлаачид олон ном зохиол туурвин гаргасан. "Төв түмний эрийн гурван наадам, зуунаар өртөөлсөн уухай, Богд Дүнжингаравын хүчтэнүүд, Төв сайхан нутгийн шүтээн хайрханууд, Төв аймгийн үлэмж үзэсгэлэнт байгаль зэрэг бүтээлүүдийг монгол түмний хүртээл болгож байна.

ШИНЭ МЭДЭЭ