МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Амури" зочид буудлын газар дээр баригдаж байгаа 16 давхар барилгын ажлыг зогсоох шаардлага хүргүүлнэ
2023.08.04
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

"Амури" зочид буудлын газар дээр баригдаж байгаа 16 давхар барилгын ажлыг зогсоох шаардлага хүргүүлнэ

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд 16 давхар зочид буудал барина гэсэн асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг газар дээр нь ажиллалаа.

18 дугаар хороонд байрлах хуучнаар "Амури" зочид буудал байсан 5 давхар барилгыг нурааж, 16 давхар зочид буудал барихаар үйл ажиллагаа нь эхлээд байгаа. Тус баригдаж байгаа барилга холбогдох стандартын шаардлага хангаагүй, явган хүний зам хаасан, ойр орчмын орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан, хөрсний нуранги үүссэн гэх олон гомдлыг иргэд хэлж байна.

Х.Ганхуяг гишүүн өнөөдөр газар дээр нь нийслэлийн ХБХГ-ын хяналтын хэлтсийн дарга, "Амури Оргил" ХХК-ийн захирал, иргэдтэй хамтарсан уулзалт хийж нөхцөл байдалтай танилцлаа.

Барилга баригдсанаас хойш хөрсний нуранги үүссэнээс болж ойр орчмын орон сууц нурах эрсдэлтэй болсон тул аюулгүй байх баталгаа гаргаж өгөхийг оршин суугчид шаардаж байгаа юм. Тиймээс тус газрыг оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, холбогдох стандарт шаардлагад нийцүүлэх хүртэл барилгын ажлыг түр зогсоох хэрэгтэй гэж үзэн холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ