Хүүхдийн зусланд 1500 гаруй хүүхэд амарчээ
2023.08.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүүхдийн зусланд 1500 гаруй хүүхэд амарчээ

Дархан-Уул аймгийн Зулзагын гол хүүхдийн зуслангийн энэ зуны үйл ажиллагааuаа өндөрлөлөө. Зургаадугаар сарын 27-ны өдрөөс долоон ээлжээр нийт 1500 гаруй хүүхдийг хүлээн гарагт авч, өчигдөр буюу ням гарагт хаалтаа хийжээ.

Долоон ээлжээр Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон аймгаас хүүхэд багачууд ирж амарсан аж. Тус зуслан энэ зун Төвийн бүсийн чуулга уулзалт, төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхэд хөгжлийн хөтөлбөрүүд, Αmerican Corner есдүгээр сургуультай хамтран англи хэлний зуны хөтөлбөр, ТedX camp зэрэг шинэлэг хөтөлбөрүүдийг явуулжээ.


Хүүхэд, багачуудын зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх, амралт чөлөөт цагт зориулсан зуслангийн орчныг тохижуулах ажлыг жил бүр хийж гүйцэтгэж байна. Тухайлбал, орон нутгийн төсвийн хөрөнгөөр барилга, байгууламж, орчныг сэргээх, хүүхэд багачуудын амралтын байрыг иж бүрэн засварлах ажлыг 2021 оноос үе шаттайгаар эхлүүлсэн.

Энэ хүрээнд задгай талбайн урлагийн дугуй театр, бүжгийн талбайг шинэчилсэн бол цайны газрын хуучин байрыг буулган зуны байр болгож, хүүхдийн амралтын хоёр давхар дөрвөн байрыг тавилгатай нь шинэчлэн засварлаж, сагсан бөмбөгийн талбайг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Орчин сайжирч, тав тухтай болсон тул энэ жил хүүхдийн тоо өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн гэж зуслангийн багш нар онцолж байна. Зуслангийн хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Азжаргал оролцож хэлсэн үгэндээ 2024 онд цайны газрыг иж бүрэн шинэчлэхээр төлөвлөж буй, Дархан сумаас хүүхдийн зуслан хүртэл хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байгаа гэдгийг онцоллоо. Түүнчлэн зуслангийн хүүхдийн амралтын байранд насанд хүрэгчид болон бусад амрагчдыг байрлуулахгүй байх шийдвэр гаргасныг дурдав. Мөн үеэр Зулзагын гол хүүхдийн зусланд олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилтнуудыг шагнан урамшууллаа.

"Зуслан" төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан санхүүжүүлж, дэмжин ажилласаны үр дүн гарч, “Зулзагын гол" зуслан өнгө нэмж, хүүхэд багачуудын амрах таатай орчин нөхцөл бүрдэж буй нь энэ юм. 

ШИНЭ МЭДЭЭ