МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүргийн зарим сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна
2023.08.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Баянгол дүүргийн зарим сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна

2023-2024 оны шинэ хичээлийн жилд Баянгол дүүргийн зарим сургууль  гурван ээлжинд шилжин хичээллэх эрсдэл үүсээд байна.

Тухайлбал, Эрдмийн Өргөө, Оюуны Ундраа, 28, 141 дүгээр сургуулиуд ачаалал нэмэгдсэний улмаас сурагчид нэг ширээнд гурваараа суух, бусад сургалтын байгууллагын байрыг түрээслэх эсхүл 3 ээлжээр хичээллэж болзошгүй байдалтай болоод байгаа юм.

Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн нарын хамтаар дээрх сургуулиудад очиж ажиллан нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцлоо.


Баянгол дүүргийн хэмжээнд нэг ч сургуулийг 3 ээлжээр хичээллүүлэхгүй байх, нэг ширээнд гурваараа суухгүй байлгахаар зохион байгуулалт хийхээр Л.Энх-Амгалан сайд болон албаны хүмүүс анхаарч ажиллахаар боллоо. 

ШИНЭ МЭДЭЭ