2023.08.21
Зам, Тээвэр
Баянзүрх дүүрэгт авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ
Баянзүрх дүүрэг 10-р хороо Шар хадны эцсээс Улиастайн гүүртэй холбогдох авто замыг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагаас 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон
хөдөлгөөнд оролцоно уу.