МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Сүхбаатар: Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээн байгуулалтад иргэн, ААН-ийн дэмжлэг, эх оронч сэтгэл маш чухал
2023.08.21
Орон нутгийн хөгжил

Ж.Сүхбаатар: Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээн байгуулалтад иргэн, ААН-ийн дэмжлэг, эх оронч сэтгэл маш чухал

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хорооллын араар Толгойтын замтай холбох олон түвшний огтолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын явцтай танилцлаа.

Төслийн гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК-ийн түншлэл шалгарч төслийн ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 95 хувьтай, газар шорооны ажил өрнөж байна.

Нийт зургаан эгнээ, хоёр талдаа тойрогтой, 5.2 км гол болон холбоос зам, 125.3 метр гүүрэн гарцтай, олон түвшний огтлолцол хийгдэхээр батлагдсан.

Энэхүү зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал болон Баянхошууны буюу Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөөний ачаалал 12.3 хувиар буурах тооцоолол гарсан.

“Иргэн Ч-гийн өмчлөлийн дөрвөн газрыг чөлөөлөх шаардлагатай байгаа. Газар, бусад эд хөрөнгийг нь 1.6 тэрбумаар үнэлсэн ч дөрвөн тэрбум төгрөг нэхэж байгаа учраас ойлголцож чадахгүй байдал үүссэн” байна. 

ШИНЭ МЭДЭЭ