Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авлаа
2023.08.22
Гадаад харилцаа

Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авлаа

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулаад түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа тухай болон холбогдох хууль тогтоомжийг боловсруулж байгаа талаар танилцууллаа. Европын Холбооноос Монгол Улстай урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж бодит үр дүнд хүрсэн явдалд талархал илэрхийлэв.

Тус уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох хүрээнд санал солилцож, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх урт болон богино хугацааны хөтөлбөрийг хамтран зохион байгуулах болон хууль, тогтоомжийн орчуулгыг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах талаар судалж үзэхээр тогтов.

ШИНЭ МЭДЭЭ