
2023.08.23
Орон нутгийн хөгжил
СХД-т өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг нээж, нэг өдрийг иргэдтэйгээ өнгөрүүллээ
Одоогоос хоёр жилийн өмнө нэгдүгээр хорооллын арын зам дагуу үнэхээр замбараагүй, бохир орчинтой байлаа.
Гэмт хэрэг, болохгүй бүхэн шингэсэн тухайн газраар хүүхэд багачууд төдийгүй хөгшид залуус ч зорчихдоо айдас түгшүүртэй байсан. Иймээс зөвшөөрөлгүй олон гараашнуудыг буулгаж, тохижуулахаар шийдвэрлэсэн маань нүдээ олжээ хэмээн харж байна.
Иргэд маань ч энэ ажлыг нааштайгаар дэмжиж хүүхэд тоглож, хөгшид амрах тухтай орчин бий болгоход хамтарсанд маш их талархаж байна. Тохижилт хийсэн талбайд маань хүүхдийн дуу цангинасан, иргэд маань сэтгэл хангалуун сайхан өдөр болж өнгөрлөө.
Сонгинохайрхан дүүргийн маань бүтээн байгуулалт үргэлжилсээр, цаашид замын цагдаагийн хэлтсээс зүүн тийш, замын урд талын хэсэг төв зам дагуух тохижилтыг бүрэн шинэчилж стандартын дагуу хийхээр зураг төсвийн ажил дээр явж байна.
Мөн энэхүү тохижуулсан талбайн дунд хэсэгт хүүхэд, залуустаа зориулж мөсөн гулгуурын талбай байгуулахаар болсныг дуулгахад таатай байна. Иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа хичээж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье.
ШИНЭ МЭДЭЭ


Давсны 4145 тонн, бодисын 2759 тонн нөөцтэй
2023.10.31

“ЧАДВАРЛАГ БАГШ - 2023” бага хурал боллоо
2023.10.06

АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛОВ
2023.09.17

Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье!
2023.09.15