И.Цэрэнхүү: Монголчуудын дунд түгээмэл тархсан өвчнүүдийн 70-80 хувь нь системийн өвчин
Энэ удаагийн Vip зочноор “Австри Клагенфурт Альтернатив” эмчилгээний төвийн захирал, Судлаач, шинжээч И.Цэрэнхүүг эх орондоо ирэх үеэр нь vip76.mn сайтын редакцаас урьж, түүнтэй ярилцлаа. Тэрээр 2001 оноос эхлэн хүний биеийн дархлаа буюу системийн анатомийг 23 жил судалж буй. Мөн Иридологи буюу оношийг нүдний солонгон бүрхэвчинд унасан пигментээр судалж гаргадаг судлаач бөгөөд аутоиммны эмчилгээгүй гэгддэг системийн 80 өвчин дээр гол анхаарлаа хандуулан, судалгаа, шинжилгээнд үндэслэн монгол тангаар жор гаргаж, хүн ардаа эмчилж, бусдын эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эрхэм хүн билээ.
Та эх орондоо таван жилийн дараа ирлээ. Монголынхоо сайхан газраар аялаж, амрах байх. Өөр ямар ажил амжуулахаар зорьж байна вэ?
Нутагтаа ирлээ, сайхан байна, монголдоо гурван долоо хоног ажиллана. Алжаалаа тайлж, амарна. Мөн 1000 гаруй хүнтэй нүүр тулсан уулзалт хийх хуваарьтай. Гэхдээ энэ тоо 2-3 дахин өсөх хандлагатай байна. Ирээд 4-5 хоногт өдөрт 130 гаруй иргэдтэй уулзлаа. Нэг хүн 2-3 хүнтэй хамт ирж байгаа учраас энэ тоо нэмэгдээд байгаа юм. Төв талбай дээрээ очлоо, олон зүйл өөрчлөгджээ, жуулчид их байна. Манай улсад дэлхийн аль ч хотод байдаггүй бидний мэдэх сэвэлзүүр салхи буюу “атмосферын циркуляци” эргэлтийн салхи төв талбай дээр сэвэлзэж байна.
Талын анхилуун салхи төв талбай руугаа сэвэлзэн орж ирдэг гайхамшиг дэлхийн метрополь хотуудад байхгүй дээ гэж бахархан бодогдлоо. Нийслэлчүүд агаарын, хөрсний гээд маш их бохирдол дотор амьдардаг ч энэ сэвэлзүүр салхиар агаар сэлгэгдэж, цэвэрлэгддэг юм байна, сая л анзаарлаа. Манай залуучуудын хандлага маш зөв, эерэг болжээ, бахархах сэтгэл төрлөө. Сошиалд нийгмээрээ бохир заваан, сөрөг болсон талаар мэдээлэл их түгдэг. Гэтэл бодит байдал дээр гэрэлтэй, сайхан зүйл эх оронд минь их байна.
“Австри Клагенфурт Альтернатив” эмчилгээний төвийн захирал, Судлаач, шинжээч И.Цэрэнхүү
Таны ачаар монголчууд аутоиммуны өвчин буюу системийн өвчний талаар тодорхой мэдлэгтэй болсон. Энэ талаар 20 гаруй жил судалж байгаа таны хувьд монголчуудыгаа энэ төрлийн өвчнөөс илаарьшуулах том зорилготой ажилладаг. Үр дүн ямар байна вэ?
Монголчуудын дунд тархсан өвчний 70-80 хувь нь системийн өвчин. Үүнийг системээр нь эмчилж байж, үр дүн гарна. Миний хувьд тан ууж байгаа хүмүүстэйгээ байнгын эргэх холбоотой, тайланг нь авч, судалгаа, шинжилгээ хийж ажилладаг. Үр дүн 80 хувьтай байна. Эмчилгээний үр дүнг 60 хувь байвал сайн, 50 хувь хэвийн, 70-80 хувь маш сайн гэж тооцдог. Саяхан ДЭМБ-ын жагсаалтад системийн өвчнийг системээр эмчилнэ. Үүний гол эмчилгээ нь уламжлалт эм, тан гэж мэдээллээ. Монгол тан ганц төрөл гэж байдаггүй. Хамгийн багадаа гурван үрийн тан гэхэд гурван найрлагатай, энэ нь системээр нь эмчилж байгаа юм. Өвчнийг ямар тангаар эхэлж, ямар тангаар хаалт хийхийг жор гэж байгаа юм. Жорыг эрдэнийн үрлээр хөлөглөнө. Миний гаргасан 27 жороос иргэдийн хамгийн их хэрэглэгдэж байгаа нь элэг, уушги, эмэгтэйчүүдийн жор орж байна. Монголдоо ирэхдээ хүмүүсийн удтал хүлээсэн УУШГИНЫ АРХАГ ҮРЭВСЭЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХАТИГ МУНДАС, ХООЛОЙ гэсэн жоруудыг боловсруулж авчирлаа.
“ЖОР” УУЖ БУЙ СИСТЕМИЙН ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭДГЭРЭЛ 80 ХУВЬТАЙ БАЙНА
Та иргэдтэй онлайнаар нүүр тулсан уулзалтаа 17 удаа хийсэн. Энэ удаа өөрийн биеэрээ уулзаж байна. Ямар өвчин, зовуурьтай хүмүүс их хандаж байна?
Хөдөө орон нутаг, нийслэл гээд тал бүрээс иргэд иржээ. Иргэдийн ярианаас сонсоход ковидын вакцин хийлгээгүй хүмүүс их олзуурхаж байна. Миний хувьд корона вирус ид дэгдэж байсан үеэс эхлэн 1-р суваг телевизийн “Харах өнцөг” нэвтрүүлэгт онлайнаар оролцож, иргэдэд эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл түгээж, ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй хүргэсээр ирсэн. Тэр үед вакцины штамм унтаа байдалд байдаг ч 2-3 жилийн дараа сэрж, хүн төрөлхтөн катастрофи сүйрэлд хүрч мэднэ гэж зарим нэртэй эрдэмтэд, түүний дотор Германы эрдэмтэд хэлж байсныг би тоть шиг л давтаж, мэдээлж байсныг ард түмэн мартаагүй ээ. Тухайн үед троллуудын элдвийн гүтгэлэг, доромжлол дайралтад өртөж л байлаа. Үүнээс хойш 2 жил өнгөрлөө, гай нь Монголын ард түмэнд хүнд туслаа. Арьсны тууралт, зүрх , аллерги, бөөр, бэлгийн сулрал, тархи мэдрэл, цусны бүлэн өтгөрөл, дархлаа сулрал… элдвийн аутоиммуны өвчин, системийн синдромууд замаа алдлаа. Энэ нь иргэдийн ярианаас харагдаж байна.
“Австри Клагенфурт Альтернатив” эмчилгээний төвийн захирал, Судлаач, шинжээч И.Цэрэнхүү
Вакцин тариулсан иргэдэд ой тогтоолт муудах, арьсны тууралт гарах гэсэн хоёр зүйл илт ажиглагдаж байна. Энэ нь уламжлалт арьсны тууралтаас маш өөр, туурсан тууралтын цаагуур ягаан юм нүүгээд явчихдаг. Үүнийг манай эмч нар мэдэж байгаа, вакцин орсны илрэл. Эдгэрэл маш удаан байна.
Вакцинуудын хор уршгийн талаар дэлхий даяар илт ярихгүй байгаа ч тодорхой асуудал шийдэгдсэн. Тухайлбал Норвегид энэ вакциныг хийлгээд тэр дороо нас барсан 23 иргэний асуудал шийдэгдлээ. Түүнчлэн Дани, Итали, Япон улс гомдолтой байгаа талаараа илэрхийлсээр байна. Мөн ирэх есдүгээр сард НҮБ-аас вакцины 300 завхралын талаар хэлэлцэж, улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцох вакцины дараах синдромын асуудалд анхаарал хандуулах томоохон хурал болох гэж байна.
Та өөрийн цахим хуудас болон Цэрэнхүү сан- дэмжигчдийн пэйжээр дамжуулан иргэдэд харшлын талаар маш их мэдээлэл өгдөг. Гэтэл таныг зорьж ирж буй хүмүүсийн олонх нь харшлын асуудалтай иргэд байна?
Харшил гэдэг нь гаднаас ямар нэгэн зүйлээс харшаад байгаа зүйл биш. Сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлт, эрдэмтдийн судалгаа хүний харшил дотроо байна гэж нотолчихлоо. Харшил дотроо олон төрлийн эрхтэнд байгаад зогсохгүй, коллоидын системд бий. Коллоид гэдэг нь эрхтэн биш. Иймд дотор нь байгаа зүйлийг олж, ямар эрхтнээс гарч байгааг тодорхой болгож эмчилгээ хийх ёстой. Гэтэл манайхан арьсан дээр гарсан зүйлээ гоо сайханчаар шахуулж, өөрсдөө шахаж хүндрүүлдэг. Иргэдийг ийм эрсдэлд орж, гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирохгүй байх талаар байнга хэлж, зөвлөсөөр л байна.
Та ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээс иргэдэд хүргэдэг. Хамгийн сүүлд аспартам буюу сахар орлуулагч хорт хавдар үүсгэж байгаа талаарх мэдээлэл маш их цацагдлаа. Энэ тухай…?
ДЭМБ-аас тасралтгүй таван жилийн судалгаа шинжилгээ хийсний үр дүнд дараах мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Хүний биеийн жингийн 1кг-д 40мгр-аас их аспартам (сахар орлуулагч) хэрэглэвэл элэгний хорт хавдар үүснэ гэж мэдээлсэн юм. Мөн сахар орлуулагч ихтэй хүнсэнд кола, пепси, зайрмаг, желатин бэлэн хоол, бохь, оо, витаминууд …гээд манайхны хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг маш их бүтээгдэхүүн оржээ. Миний хувьд сүүлийн бараг нэг жилийн хугацаанд витамины хэтрүүлсэн хэрэглээ өвчин үүсгэдэг шүү гэж хэлсээр байна. Энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг “Vip Expert” сэтгүүлийн намрын дугаарт нийтлүүлэхээр ажиллаж байна.
“Австри Клагенфурт Альтернатив” эмчилгээний төвийн захирал, Судлаач, шинжээч И.Цэрэнхүү