НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“Mongolian Art” олон улсын уран баримлын симпозиум боллоо
2023.08.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Mongolian Art” олон улсын уран баримлын симпозиум боллоо

Долоон орны уран бүтээлч оролцсон “Mongolian Art” олон улсын уран баримлын симпозиумыг манай улсад анх удаа зохион байгууллаа.

“Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” НҮТББ-ын санаачилсан уг симпозиумыг зохион байгуулахад НЗДТГ хамтран ажилласан. Уран барималчид симпозиумын үеэр урласан бүтээлээ ХААН банкны гадна талбай болон “ХААН галерей”-д дэлгэсэн “Public Art-Urban Sculpture” үзэсгэлэнг нээлээ. Тэдний гантиг чулуу, ган төмрөөр урласан томоохон баримлууд Улаанбаатар хотын гудамж, зам талбайг чимнэ гэдгийг дуулгахад таатай байна.

ШИНЭ МЭДЭЭ