МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгаас их, дээд сургуульд суралцдаг оюутнууддаа амжилт хүсье
2023.08.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дорноговь аймгаас их, дээд сургуульд суралцдаг оюутнууддаа амжилт хүсье

Орон нутагт боловсон хүчин бэлтгэх, эрэлттэй мэргэжлээр суралцагч оюутан залуусыг дэмжих зорилгоор 2023-2024 оны хичээлийн жилд Дорноговь аймгаас дотоодын Их, дээд сургуульд суралцаж буй түүчээлэгч оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг 4 дэх жилдээ гардууллаа.

Мөн АМГТГ-ын 100 хувийн тэтгэлэгээр Дорноговь аймагт баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-т ажиллах инженерүүдийг бэлтгэх зорилгоор ШУТИС-тай хамтран Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерүүдийг хоёр дахь жилдээ бэлтгэж байна. Сургалтын төлбөрийн дэмжлэгт хамрагдсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ