Ишцэдэн

Цэрэнхүү

Албан тушаал
Австри Клагенфурт Альтернатив эмчилгээний Тѳвийн захирал, УАУ-ны Хүндэт профессор
Мэргэжил
Судлаач, шинжээч
Салбар
Эрүүл мэнд
Туршлага
40 жил
И.Цэрэнхүү судлаач 1500 гаруй иргэдтэй нүүр тулсан уулзалт хийлээ
2023.09.04
Эрүүл мэнд

И.Цэрэнхүү судлаач 1500 гаруй иргэдтэй нүүр тулсан уулзалт хийлээ

Австри Клагенфурт Альтернатив” эмчилгээний төвийн захирал, Судлаач, шинжээч И.Цэрэнхүүг аутоиммны эмчилгээгүй гэгддэг системийн 80 өвчин дээр гол анхаарлаа хандуулан, судалгаа, шинжилгээнд үндэслэн монгол тангаар жор гаргаж, хүн ардаа эмчилж, бусдын эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа гэдгээр нь монголчууд таньдаг болсон. Түүний хувьд эх орондоо гурван долоо хоног ажиллаж, хот, хөдөөгийн 1500 гаруй хүнтэй нүүр тулсан уулзалт хийж, зөвлөгөө өгөөд буцсан юм. Гаргасан 27 жороос нь иргэдийн хамгийн их хэрэглэгдэж байгаа нь элэг, уушги, эмэгтэйчүүдийн жор орж байна.

Цэрэнхүү сангийн хамт олон

Түүний хувьд төлөвлөж зорьж байгаа 5 төслийн нэг нь сан байгуулах байсан бөгөөд 2023 онд Цэрэнхүү сан байгуулагдсан. “Монгол хүн бүр эрүүл байг” гэсэн уриатай тус сан системийн өвчтэй монголчуудаа эмчлэх том зорилго, алсын хараатай ажилладаг. Энэ сан иргэддээ зориулж 360 мянган төгрөгийн үнэтэй тангаа 320 болгож хөнгөлснөөс гадна, үзлэгээ үнэгүй хийдэг. Энэхүү сан анх гэр бүлдээ орхигдсон 300 гаруй өндөр настангуудыг асардаг "Жаргалан" сувиллын газрыг өөрийн гэсэн байртай болоход нь дэмжлэг үзүүлж байжээ. Харин өнгөрсөн сард аавыгаа үерээр алдаж өнчирч хоцорсон дөрвөн хүүхдийн талаарх мэдээллийг Neguun.mn сайтаас сонсож, тус сангаас дэмжлэг үзүүлж ажилласан байна. 

И.Цэрэнхүү судлаач:

“Монголчууд бие биедээ хайртай байна, нэгдэж чадаж байгаад хараад бахархах сэтгэл төрлөө. Цаашдаа монгол хүн бүрийн эрүүл мэндийн төлөө өөрийн цахим хуудас болон 18 мянган дагагчтай пэйж хуудас, хамтарч ажилладаг ХМХ-ээрээ дамжуулан мэдээ, мэдээллээ иргэдэд түгээж, сангийнхаа үйл ажиллагааг өргөжүүлж дэлхий даяар байгаа монгол хүн бүрд хүрч, үйлчлэх алсын хараатай ажиллаж байна” гэдгийн онцолж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ