2023.09.11
Эдийн засаг, Худалдаа
Х.НЯМБААТАР: МОНГОЛ УЛСАД ИРСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТОНОН ДЭЭРЭМДДЭГ, АЙЛГАЖ ҮРГЭЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ
Х.Нямбаатар сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж эхлээд улс орны эдийн засгийг сайжруулах, нэр хүндийг дээшлүүлэх, хууль бус үйл ажиллагаа болон энэ төрлийн бүлэгтэй тэмцэх зорилгоор Засгийн газраас байгуулсан цөөнгүй ажлын хэсэгт ахлагч, гишүүнээр ажиллаж байна.
Тэрээр Монгол Улсын нэр хүндийг олон улсад доройтуулж, бизнесийн итгэлгүй түнш болгосон хэргүүдийг шийдвэрлэх, гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах зорилгоор Засгийн газраас байгуулсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт, гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг 2021 оноос ахалж ажилласан.