Дорноговь аймгийн иргэдийн зүгээс нэн шаардлагтай бүтээн байгуулалтын саналыг эрэмбэллээ
2023.09.13
Орон нутгийн хөгжил

Дорноговь аймгийн иргэдийн зүгээс нэн шаардлагтай бүтээн байгуулалтын саналыг эрэмбэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад нэр бүхий Засгийн газрын гишүүдийн хамт оролцсон юм.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал аймгийнхаа бүх багш нарыг компьютержүүлж ажилласанд талархал илэрхийлж БШУЯ-ны "БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА" өргөмжлөлийг гардууллаа.
Тус аймгийн иргэдийн зүгээс нэн шаардлагтай бүтээн байгуулалтын саналыг эрэмбэллээ. Боловсролын салбарын 3 бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёстой гэсэн санал гаргажээ.

Үүнд:

  • - Дулааны станцыг гурван зуухаар өргөтгөх,
  • - АШУҮИС-ийн салбар Анагаах ухааны сургуулийн цогцолбор барих,
  • - Хамарын хийдийн гурван замын уулзвараас-Зүүнбаян чиглэлийн 18,2 км автозам барих,
  • - Сайншанд сумын инженерийн шугам сүлжээг өргөтгөх,
  • - Хэрэглээний халуун усны шугамыг шинээр хийх
  • - Хатанбулаг-Ханги чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих
  • - 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих,
  • - 200 суудалтай соёлын төвийн барилга барих
  • - Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн цогцолбор барилгын зураг төсөл гаргах
  • - Шүүхийн шинжилгээний албаны барилга зэрэг хөрөнгө оруулалтын санал өглөө.

ШИНЭ МЭДЭЭ