Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чиньд бараалхав
2023.09.14
Гадаад харилцаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чиньд бараалхав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй албан айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чиньд бараалхав.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг уламжиллаа. БНСВУ-ын Засгийн газрын тэргүүн Фам Минь Чинь Монгол, Вьетнам хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойшхи 70 жилийн хугацаанд хоёр талын харилцаа тасралтгүй бэхжин хөгжиж байгаад баяртай байгаагаа тэмдэглэв. Мөн талууд бүх түвшинд төлөөлөгчдийн солилцоо тогтмол явагдаж, харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгийрч, бүх салбарын хамтын ажиллагаа бэхэжсээр байгаа талаар онцоллоо.

Түүнчлэн талууд аюулгүй байдал, хууль сахиулах салбар хоёр орны харилцаанд чухал тулгуур болж ирснийг онцлоод төлөөлөгчдийн солилцоогоо тасралтгүй нэмэгдүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалах зэрэг нийтлэг ашиг сонирхолд нийцсэн асуудлаар өөрсдийн үүрэг оролцоог хөгжүүлэн эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ахиулахад санал нэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ