Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын баярт хоёр дахь удаагаа оролцлоо
2023.09.18
Улстөр

Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын баярт хоёр дахь удаагаа оролцлоо

Нийслэл хотноо 2023.09.15-17-нд зохион байгуулагдсан Үндэсний номын баярт Сонгуулийн ерөнхий хороо хоёр дахь удаагаа оролцож “Сонгуулийн боловсрол" асар ажиллуулж ажиллалаа.

Энэхүү асарт санал авах байрны жишиг загвар, Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан онцлог зохицуулалт,  УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хэрэглэх саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарын загвар, "Сонгогчийн ном" гарын авлага, "Сонгуулийн боловсрол" сэтгүүл, "Монгол Улсын Сонгуулийн түүхэн товчоон" 30 жилийн дүн мэдээлэл зэргийг танилцуулсан юм.

Иргэд, сонгогчдын хувьд “Сонгуулийн боловсрол” асарт зочлон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой шинэлэг мэдээ, мэдээллийг хүлээн авсан юм.

ШИНЭ МЭДЭЭ