2023.09.15
Эдийн засаг, Худалдаа

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх дэд ажлын хэсэг хуралдав

Монгол Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан дэд ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа.

Хурлыг ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, Нарийн бичгийн дарга “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо.

БНХАУ-аас Чайна Энержи грүппийн туслах ерөнхий захирал Кан Фэн Вэй, Төмөр замын газрын Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Ван Жиа уй, “Чайна Энержи Групп” компанийн Нүүрс тээвэрлэлтийн газрын захирал Сюй Хуауй, Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Инь Шиао нар болон “Чайна Энержи Баошөн төмөр зам” компанийн төлөөлөл зэрэг нийт 30-аад хүний бүрэлдэхүүнтэй хуралдлаа.

Тус хурлаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажлын явц болон хилийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ.

ШИНЭ МЭДЭЭ