Сайд Х.Нямбаатар “Орано майнинг” компанийн ерөнхийлөгчтэй хөрөнгө оруулалтын гэрээний талаар уулзлаа
2023.09.15
Гадаад харилцаа

Сайд Х.Нямбаатар “Орано майнинг” компанийн ерөнхийлөгчтэй хөрөнгө оруулалтын гэрээний талаар уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон “Бадрах энэржи” компанийн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн төлөөлөл БНФУ-ын “Орано майнинг” компанийн ерөнхийлөгч Кзавие Сан Мартан Тие болон тус компанийн төлөөлөлтэй хөрөнгө оруулалтын гэрээ, санхүүгийн загварчлалын талаар уулзлаа.

Уг уулзалтаар “Орано майнинг” компаниас ирүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгасан санхүүгийн загварчлалын талаар болон Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгээс тавьсан саналын дагуу хийсэн загварын талаар тус компанийн төлөөлөгч Оливер Түмир тус тус танилцуулж, хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн зүгээс “Орано майнинг” компанийн дээрх ирүүлсэн санхүүгийн саналыг судлан үзэж саналаа яаралтай өгөхөөр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ