МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ханжөү ган төмөрлөгийн групп” компани төлөөлөгчид манай улсад айлчиллаа
2023.09.25
Гадаад харилцаа

Ханжөү ган төмөрлөгийн групп” компани төлөөлөгчид манай улсад айлчиллаа

Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны урилгаар 2023.09.18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Жөжян мужийн “Ханжөү ган төмөрлөгийн групп” компанийн ТУЗ-ийн дарга Жан Лимин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж ажиллалаа.

Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Жөжян мужийн удирдлагуудтай уулзаж, гангийн үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцон, мужийн удирдлагуудаас холбогдох чиглэл өгөгдсөний дагуу энэ айлчлал болж байна.Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн МУ-д төмрийн хүдрийг ашиглан гангийн үйлдвэр барих, урд хөршөөс төмрийн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, урьдчилсан санал дүгнэлт гаргах үүрэгтэйгээр хүрэлцэн ирсэн бөгөөд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм.

ШИНЭ МЭДЭЭ