2023.09.22
Орон нутгийн хөгжил
Төрийн тусгай чиг үүргийн байгууллага болон тус салбараас гавьяаны амралтад гарсан хүмүүст чиглэсэн арга хэмжээ зохион байгуулна
Өнөөдөр /2023.09.22/ УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн хамт Дорноговь аймгийн Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны салбарын төлөөлөлтэй уулзаж санал, хүсэлтийг сонсож ярилцлаа.
Ирэх 11 сард Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн тусгай чиг үүргийн байгууллага болон тус салбараас гавьяаны амралтад гарсан хүмүүст чиглэсэн томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар ярилцлаа. Үүнээс гадна Нэгдсэн чуулганыг хийх талаар санал солилцлоо. Мөн уулзалтын үеэр эх орны ирээдүй болсон хүүхэд залуусын цэрэг, эх орны боловсролыг нэмэгдүүлэх, хилийн отрядуудыг түшиглээд танилцуулга, мэдээлэл хийх нь зүйтэй санал гарлаа.
Мөн Дорноговь аймагт хэрэгжиж байгаа “Мандах Наран” хорооллын төсөлтэй холбоотой асуултад хариулт мэдээллийг өглөө. Аймгийн хэмжээнд тус холбоонд 400 гаруй хүн бүртгэлтэй байдаг байна.